Дорнод аймаг хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошуутай хамтран “Цагаан сар угтах баяр”-ыг 2002 оноос эхлэн уламжлал болгон албан ёсоор тэмдэглэж, жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулсаар ирсэн билээ.
Манай аймагт зохион байгуулж буй 18 дахь удаагийн уламжлалт “Цагаан сар угтах баяр-2025” арга хэмжээний хүрээнд орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг өнөөдөр /2025.01.21/ Нутгийн удирдлагын ордны 1 давхарт зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны зочид төлөөлөгчид болон иргэд үзэж сонирхож байна.
Тус үзэсгэлэн худалдаанд:
- "Үзэмчин өв" брэнд
- ”Хасаа” брэнд савхин хувцас, тоноглол
- Оёдлын холбоо Монгол үндэсний дээл
- "Найнги" ХХК- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Өхөөрдөм бренд -Хүүхдийн үндэсний хувцас
- ” Мойлхон”брэнд -Гар урлал
- ”Өхөөрдөм” брэнд Хүүхдийн хувцас
- "Дорнод сүү" ХХК- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Элст цагаан тэмээт хоршоо-Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Дунгийн салхи хоршоо- Мах, махан бүтээгдэхүүн
- Мөнх ноён хан ХХК- Уудам бууз, банш
- Баян тал ХХК- Хиам, зайдас
- Бабуб ХХК - Нарийн боов, жигнэмэг
- Ган түрүү ХХК- Зөгийн бал
- Балт соёо ХХК- Зөгийн бал
- Дорнод шоколад
- Оёдолчин Жавхлантөгс-Гоёлын загварлаг үндэсний хувцас
- Ээжүүдийн урлан Гар урлал, эсгий урлал, Буриад малгай, бэлэг дурсгал зэрэг нийт 4 иргэн, 16 аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид аймаг, орон нутгийн онцлог, түүх, соёл, аялал жуулчлалаа сурталчлан оролцож байна.