БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай хамтран 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Цагаан сар угтах” арга хэмжээ
#албан_уулзалтаар эхэллээ.
Аймгийн Засаг дарга Ш.ЁЛ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны орлогч дарга ХАН ЮУНЛИ болон Шинэ барга баруун хошууны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад талууд бүс нутгийн онцлог, эдийн засгийн нөөц боломжид тулгуурлан худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг томоохон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэв.
Тухайлбал:
1. Дорнод аймаг болон Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай хооронд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын форум, уулзалт, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллах.
2. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ маршрут нээх, хамтарсан төлөвлөгөөг гарган, талуудын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллах.
3. Жижиг дунд үйлдвэрлэлд ашиглагдах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлоход дэмжлэг үзүүлж ажиллах.
4. Хөдөө аж ахуй, Уламжлалт анагаах ухаан, боловсрол соёлын салбарт хамтарч ажиллах.
5. Дорнод аймгийн харьяалах боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл, үр тарианы экспорт, импортыг дэмжиж, хамтран ажиллах;
6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлуудыг хэрэгжүүлж, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд туршлага судалж, хамтран ажиллах,
7. Боомтын хөгжлийг чухалчилж ажиллах зэрэг саналуудыг хоёр тал дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, хүмүүнлэг, соёл, эрүүл мэндийн салбар хооронд
#хамтын_ажиллагааны_санамж_бичгийг байгуулахаар боллоо.