БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЗАСГИЙН ОРДНЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

1 долоо хоног
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЗАСГИЙН ОРДНЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуй хотын Засгийн ордны Гадаад Хэргийн албаны орлогч дарга Жан Шюэжы тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Дорнод аймгийн зүгээс хоёр улсын хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй солилцох үйл ажиллагааг үргэлжлүүлэн хамтран зохион байгуулах;
-Эрүүл мэндийн чиглэлээр сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
-Боловсролын чиглэлээр Дорнод аймгаас оюутан, залуучуудыг сургах,
-Хилийн Баянхошуу боомтоор долоо хоногийн хагас бүтэн сайнд буюу амралтын өдрөөр зорчигч нэвтрүүлдэг болгох;
-Хилийн Баянхошуу-Өвдөг боомтын гүүрэн байгууламжийн ажлыг эрчимжүүлэх;
-Баянхошуу боомтоор Газрын тосны экспорт тасралтгүй явж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан ариутгалын пунктыг барих;
-Хил орчмын аялал жуулчлал, Буйр нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ маршрут нээх, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллах,
-Дорнод аймгийн харьяалах боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл, үр тариа экспортлох боломжийг дэмжиж хамтран ажиллах;
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд туршлага судлах зэрэг асуудлаар дэмжиж ажиллахыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засгийн ордны төлөөлөгчдөд тавьсан бол тус аймгийн зүгээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллахад хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд Дорнод аймгийн зүгээс дэвшүүлсэн бусад саналыг дээд шатны байгууллагад уламжлахаа илэрхийллээ.