ҮНДЭСНИЙ СПОРТ, АРДЫН ЯЗГУУР УРЛАГИЙН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЛЭЭ

1 долоо хоног
ҮНДЭСНИЙ СПОРТ, АРДЫН ЯЗГУУР УРЛАГИЙН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЛЭЭ
“Цагаан сар угтах баяр-2025” арга хэмжээний хүрээнд иргэдэд Үндэсний спортын арга хэмжээг сурталчлан таниулах зорилгоор морин хуур бүхий уртын дуу, үндэстэн ястны онцлог харуулсан загварын үзүүлбэр, үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гар шагай болон нумт харвааны үзүүлэх тоглолт, ширээний шагайн тоглоомууд морь уралдах, шагай шүүрэх, шагай няслах, алаг мэлхий өрөх,сээр цохих зэрэг үзүүлбэрийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зочид төлөөлөгчид, иргэд, олон нийтэд сонирхууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засгийн ордны Гадаад Хэргийн албаны орлогч дарга Жан Шюэжы, Хянган аймгийн Засгийн ордны Гадаад хэргийн албаны орлогч дарга Содоо, Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны орлогч дарга Хан Юунли нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.