ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

1 долоо хоног
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун Хошууны Эрүүл мэндийн товчоо хооронд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хөрш зэргэлдээх бүс нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварыг хязгаарлах, хамтын ажиллагааг бий болгох, хоёр талын хил орчмын бүс нутгийн эрүүл мэнд, иргэдийн амь насны аюулгүй байдлыг хамтран хамгаалах талаарх ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт хоёр талын хамтарсан тарваган тахлын тандалт судалгааны ажлыг 2 жилд 1 удаа хийх, хил залгаа бүс нутгийн хэмжээнд зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулах, жил бүр тарваган тахлын тандалт судалгааны ажилд оролцох, харилцан туршлага солилцох, богино хугацааны мэргэжлийн сургалтад эмч, мэргэжилтнүүдийг хамруулах зэрэг ажлуудыг тусгажээ.