Өчигдөр /2025.01.21/ “Цагаан сар угтах баяр-2025” арга хэмжээний хүрээнд орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө.
Зөвхөн хагас өдрийн хугацаанд зохиогдсон энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 4 иргэн, 16 аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид аймаг, орон нутгийн онцлог, түүх, соёл, аялал жуулчлалаа сурталчлан оролцож нийт 8.692500 /найман сая зургаан зуун ерэн хоёр таван зуун/ төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулаад байна.