Өнөөдөр /2025.01.22/ Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны аж ахуйн нэгжүүдийн хооронд албан уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар БНХАУ-ын талаас жуулчдыг Чойбалсан хот руу аялах чиглэлд хамтарч ажиллах, суудлын автомашинаар аялах нөхцөлийг бүрдүүлэх, хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, шинэ болон хуучин авто машин, цахилгаан автомашиныг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Цагаан сар угтах баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй албан уулзалтад энэ жил хоёр талын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд талууд аялал жуулчлал, худалдаа аж үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.