“Цагаан сар угтах баяр 2025” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы зочид төлөөлөгчид Баянтүмэн сумын 4 дүгээр багийн Сумын сайн малчин В.Ганзоригийнд зочилж, Монголын уламжлалт цагаан сарын баяр, ууц хөндөх ёслол, уурга шүүрэх, адуу уургалах, морь булгиулах зэрэг үзүүлбэрийг үзэж сонирхлоо.