ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЖ БАЙНА

1 долоо хоног
ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЖ БАЙНА
XVII жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг угтан Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театр, БНХАУ- ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны “Улаан мөчир” театрын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Гадаад харилцааны газрын дэд дарга Жан-Шюэжы, Хянган аймгийн Гадаад харилцааны албаны орлогч дарга Содаа, Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны орлогч дарга Хан Юунли нарын тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.