Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024-2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Эхний өдрийн сургалтаар сумдын Засаг даргын тамгын газрын дарга нартай Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, цэргийн штабын бэлэн байдлыг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийн болон орон нутгийн хамгаалалтын сургалт бэлтгэл хангах, томилгоот бүрэлдэхүүнийг тодотгож үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх асуудлуудын хүрээнд мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсон цаашид анхаарах зарим чиглэлээр үүрэг өглөө.