Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагаас нэгдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Гашуудал зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Зарлиг гаргаад байна.
Гашуудлын хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж буулгах, аймаг, нийслэлийн Нутгийн Удирдлагын ордонд хөрөг зургийг байрлуулан П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас баталсан "Гашуудлын үеийн дэгийн тухай" 2025 оны 26 дугаар тогтоолын дагуу өнөөдөр 12:00 цагт улс орон даяар гашуудал зарлаж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон нийт төрийн албан хаагчид 1 минут зогсож гашуудал зарлан хүндэтгэл үзүүллээ.