Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024-2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу өнөөдөр 14 сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар ЗХ-ний 327 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангийн ангийн цэргийн байр, спорт танхим, соёлын төв, эмнэлгийн байрны орчин нөхцөл, ар тал хангалт, хугацаат цэргийн алба хаагчдын хоолны чанар байдал, тэдэнд чиглэсэн сургалт бэлтгэл хэрхэн явагдаж байгаатай танилцлаа.
Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар 2024 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын санал сэтгэгдлээс хуваалцан нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулан Зэвсэгт хүчний 327 дугаар ангид дурсгалын бэлэг, хугацаат цэргийн албан хаагчд бүрт гарын бэлэг гардууллаа.