Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанаар Татварын хуулийн шинэчлэл, хэлэлцүүлгийн арга хэмжээний талаар аймгийн Татварын газрын дарга С.Бямбарагчаа, Дотоод аудитын 2024 онд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн асуудал, 2025 оны төлөвлөлтийн талаарх мэдээллийг аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагч Б.Мөнгөнтуул нар тус тус танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1. Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан зохион байгуулж буй хэлэлцүүлэгт
олон нийтийн оролцоог хангаж, зорилтот бүлэгт хүрч ажиллах, цаашид олон нийтээс санал авахдаа салбарын тулгамдсан асуудлыг зөв тодорхойлж, мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэж ажиллахыг аймгийн Татварын хэлтсийн даргад,
2. “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайн хангаж ажиллахыг холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудад,
3. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан томоохон мега төслийг бүх түвшинд мэдээлж, сурталчилж ажиллахыг нийт агентлагийн дарга нарт,
4. “Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах уулзалтын үед иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гаргасан санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, иргэнд хариу өгч ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, нийт агентлагийн дарга нарт,
5. “Хүүхэд-Эрдэнэ” төслийн хаалтын үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулж ажиллахыг Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.