СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

6 хоног
СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь "Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах журам", Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны A/01 дүгээр "Онцгой байдлын байгууллагын 2025 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай" тушаал, "Сургуулийн жилийн удирдамж", Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалыг тус тус үндэслэн бие бүрэлдэхүүний сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нармандах нар оролцож Онцгой байдлын байгууллагын болон тус газрын 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, сургалт бэлтгэлийг чанартай зохион байгуулах, мэргэжлийн ур чадвар, дадлага эзэмшүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, албан хаагчдын цэргийн хэргийн болон хууль, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, албаны болон хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Сургуулийн жилд бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх,офицер алба хаагчдын заах арга зүйн мэдлэгийг дээшлүүлж, офицер бүрэлдэхүүний манлайлал, мэдлэг боловсрол, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, сургалтын арга барилыг өөрчлөх, алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, албанд ашиглаж байгаа аврах, гал унтраах, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тактик техникийн үзүүлэлт ашиглалтыг эзэмшүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх юм.
Сургуулийн жилийн үйл ажиллагаанд тус байгууллагын 140 гаруй албан хаагч хамрагдаж байна.