ХЭРЛЭН СУМЫН 11-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ АВТОБУСААР ЗОРЧИЖ БАЙНА

5 хоног
ХЭРЛЭН СУМЫН 11-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ АВТОБУСААР ЗОРЧИЖ БАЙНА
Хэрлэн сумын 11 дүгээр сургууль нь аймгийн төвийн алслагдсан баг болох 1, 5 дугаар багийн сурагчдыг хамран сургадаг.
Нутаг дэвсгэрийн хувьд таруу, алслагдсан байршилтай учраас гэрээсээ сургууль хүртэл 2-5 км газрыг алхаж ирдэг олон сурагч байсан.
Хүйтний улиралд өглөө эрт харанхуйд сургууль руугаа алхах, орой эрт харанхуй болох, золбин нохойнд дайруулах зэргээр сурагчдын өмнө бэрхшээл тулгардаг байсныг шийдэх, тэдний сурч боловсрох таатай нөхцөлийг бий болгох зорилгоор өнгөрсөн оны орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн сургуулийн автобусыг нийлүүлсэн нь хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд сургууль руугаа тохь тухтай зорчих боломжийг бүрдүүлээд байна.
Уг автобус нь өдөрт 5 удаа Илч хороолол, Талын шилтгээн хотхон, Нуур хороолол, Бунхан зэрэг маршрутаар явдаг бөгөөд хичээл эхлэх, тарах цагаар ачаалал өндөр байдаг байна.