ДОРНОД ХҮҮХЭД ЭРДЭНЭ“ ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

4 хоног
ДОРНОД ХҮҮХЭД ЭРДЭНЭ“ ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан "Дорнод Хүүхэд-Эрдэнэ“ нэгдсэн зөвлөгөөний хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна.
Уг тэмцээнд Дорнод аймгийн нийт сум, багийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг 24 хамтарсан багийн 200 гаруй гишүүн оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ж.Сайхангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.