АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ АГЕНТЛАГ, ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРТАЙ 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА

4 хоног
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ АГЕНТЛАГ, ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА  НАРТАЙ 2025 ОНЫ  ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам” болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар “Аргачлал, загвар батлах тухай” тушаалын дагуу аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, газар, хэлтэс болон соёлын байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, сум дундын ойн ангийн дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж гарын үсэг зурав.