Дэлхийн 200 гаруй улсад Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь Монгол Улсад сүүлийн 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай аймагт 20 гаруй жил төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд Чойбалсан хотын хэмжээнд 35 худгийн ахуй нөхцөлийг сайжруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ сургууль цэцэрлэг эмнэлгүүдэд хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг хандивлаад байгаа юм.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын салбарын ерөнхийлөгч Д.Мартболд, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, ажлын албаны захирал Г.Түвшинжаргал нарыг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.