Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам” болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар “Аргачлал, загвар батлах тухай” тушаалын дагуу сумын Засаг дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж гарын үсэг зурлаа.
Өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн 14 сумын Засаг даргын 12 нь шинээр сонгогдон ажиллаж байна.