”ЖИЖИГ ДУНД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

3 хоног
”ЖИЖИГ ДУНД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулсан “ЖДҮ-г дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрлэх төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс ”Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, хэлтсийн дарга нартай уулзаж, шийдвэрийн төсөлд санал авлаа.
Мөн тус хэлэлцүүлгийг :
2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд,
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт Эрчим хүч, зам, барилга, уул уурхайн аж ахуйн нэгжүүд,
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагт Өрхийн болон бичил бизнес эрхлэгчидтэй зохион байгуулахаар төлөвлөөд байна.