“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийг 2024 онд хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан “Шилдэг хамтарсан баг”, “Шилдэг Нийгмийн ажилтан”, “Шилдэг хэсгийн төлөөлөгч” нарыг тодруулан, шагнаж урамшууллаа.
“Шилдэг хамтарсан баг”-аар:
Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан баг,Хөлөнбуйр сумын Хамтарсан багууд шалгарч “Провокс” маркийн авто машинаар шагнууллаа.
Харин “Шилдэг нийгмийн ажилтан”-аар:
- Хэрлэн сумын 9 дүгээр багийн Нийгмийн ажилтан А.Болортуяа,
- Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Алгирмаа,
- “Шилдэг Цагдаагийн албан хаагч”-аар шалгарсан Хэрлэн сумын 2 дугаар багийн Хэсгийн байцаагч Г.Ганбаяр,
- Дашбалбар сумын Хэсгийн төлөөлөгч Б.Даваадорж нар тус тус шалгарч, орон сууцны байрны урьдчилгаа болох 20 сая төгрөгөөр шагнууллаа.
Шагналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон бусад албаны хүмүүс гардууллаа.