ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

3 хоног
ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан "Дорнод Хүүхэд-Эрдэнэ“ зөвлөгөөнийг 2 өдрийн турш зохион байгуулж, өнгөрөгч 2024 онд төслийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг салбарын шагнал болон бусад шагналаар шагнаж урамшууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Н.Туяацэцэг,
Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.Алтайхүү,
Халхгол сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа,
Хөлөнбуйр сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Наранхүү,
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар:
Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Захиргаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Цэрмаа,
Анна хоме асрамж халамжийн төвийн захирал П.Болдсайхан,
Сэргэлэн сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ариунаа,
Матад сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн А.Уянга,
Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр:
Баян-Уул сумын дотуур байрны багш С.Болор,
Баяндун сумын дотуур байрны тогооч А.Нарандулам,
Хэрлэн сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтан Г.Энхтуяа,
Чулуунхороот сумын сургуулийн дотуур байрны багш А.Болормаа,
Гурванзагал сумын цэцэрлэгийн тогооч Д.Дашмаа,
“Боловсролын яамны тэргүүний ажилтан”-аар:
“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн зохион байгуулагч Д.Ундраа,
Сэргэлэн сумын цэцэрлэгийн арга зүйч Н.Болорцэцэг,
Чулуунхороот сумын сургуулийн сургалтын менежер Б.Наранцэцэг,
Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр:
Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Ц.Анхбаяр,
Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Э.Энхчимэг,
Гурванзагал сумын сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнх-Амьдрал,
Монголын сурагчдын холбооны тэргүүн дээд шагнал “Соён гэгээрүүлэгч” шагналаар:
Монголын Улаан загалмайн нийгэмлэг үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Ганболд,
“Аз жаргал төв”-ийн зохицуулагч, Зөвлөх багш Г.Гантуяа,
Монголын сурагчдын холбооны “Хүүхдийн төлөө медаль”-иар:
Дорнод аймгийн Скаутын холбооны багш Ж.Зоригтбаатар,
Боловсролын ерөнхий газрын нэрэмжит шагнал "Хүүхдэд ээлтэй сургууль"-р
Хэрлэн сумын 8 дугаар сургууль,
Баяндун сумын ЕБС,
Гурванзагал сумын ЕБС,
Хүүхдэд ээлтэй дотуур байраар:
Хан-Уул Сургуулийн дотуур байр,
Чулуунхороот сумын Сургуулийн дотуур байр,
Баян-Уул сумын Сургуулийн дотуур байр,
Хүүхдэд ээлтэй Цэцэрлэгээр:
Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг
Гурванзагал сумын цэцэрлэг
Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэг
Аймгийн боловсролын газрын нэрэмжит шагнал “Хүүхдэд ээлтэй сургуулиар”:
Булган сумын ЕБС,
Сэргэлэн сумын ЕБС,
Чойбалсан сумын ЕБС,
Хүүхдэд ээлтэй дотуур байраар:
Хөлөнбуйр сумын Сургуулийн дотуур байр,
Гурванзагал сумын Сургуулийн дотуур байр,
Баяндун сумын Сургуулийн дотуур байр,
Хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр:
Булган сумын цэцэрлэг,
Баяндун сумын цэцэрлэг,
Чулуунхороот сумын цэцэрлэг,
“Хүүхдэд ээлтэй төрийн түшээ”-өргөмжлөлөөр:
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, ,
“Хүүхэд-Эрдэнэ” төсөл
Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга Ш.Ёл
Аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр нар шагнууллаа.