УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

16 цаг
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
2.Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хангаж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад, хэлэлцээрийн талаарх ерөнхий ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээж, Ажил олгогч эздийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран ажиллахыг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад,
3.Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, зөвлөмжийг иргэдэд хүргэх ажлыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах, мөн галын аюулгүй байдалтай холбоотой үзлэг, шалгалтыг сумдад зохион байгуулахыг Бүсийн төв Онцгой байдлын газрын даргад,
4.Аймгийн 2025 оны Худалдан авах ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлын даалгавар боловсруулж, хугацаандаа ажлаа зохион байгуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад,
5.Менингококкын халдвараас урьдчилан сэргийлэх, анхааруулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулахыг аймгийн Боловсролын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газарт, аймгийн Онцгой комиссын хуралдаанд мэдээлэл тавихыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад,
6.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг дарга нартай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө баталгаажуулахад аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг холбогдох газруудад албан тоотоор хүргүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад,
7.Хөдөөгийн сумын багт бага сургууль байгуулах боломжтой багийг судалж, 2 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг аймгийн Боловсролын газрын даргад,
8.”Цагаан сар угтах баяр”-тай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна орчны цэвэрлэгээг өөрийн эзэмшлийн хашаанаас гадагш 50 метр хүртэлх талбайд зохион байгуулахыг нийт байгууллагын дарга нарт, Хэрлэн сумын хэмжээнд орчны цэвэрлэгээг зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг даргад,
9.Чойбалсан хотын төв зам дагуух улиас модны цагаан хөвөнгөөс урьдчилан сэргийлж тайралт хийхийг “Чойбалсан хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргад тус тус үүрэг болгов.