Өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны 2025 оны анхдугаар хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын ажлын алба болон 21 аймаг оролцож байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэг болон аймгийн 14 сумын Засаг дарга нар цахимаар оролцлоо.
Тус хурлаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан цаг үeийн нөхцөл байдал, тус хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2025 оны төлөвлөгөөний төслийн танилцуулга хийхийн зэрэгцээ бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхижүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах талаар хэлэлцлээ.