Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Ерөнхий боловсролын сургуулийн болон байгууллагын сэтгэл зүйч нартай уулзаж, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Сэтгэл зүйч нарт тулгамдаж буй асуудал өсвөр үе, залуучууд, иргэдэд зөвлөгөө өгөхөд шаардлагатай орчин нөхцөл, стандартын өрөө, сэтгэл зүйн оношилгоо хийхэд шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэргэжлийн сургалтад хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг асуудлууд байгаа талаар саналууд хэлж байна.
Цаашид өсвөр үе, залуучууд, иргэдэд чиглэсэн нөлөөллийн ажил, сургалтыг үе шаттайгаар хамтран зохион байгуулахаар ярилцлаа.