АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2 долоо хоног
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2025.02.04/ аймгийн Онцгой комиссын 1 дүгээр хуралдаанд аймгийн Эрүүл мэндийн газраас “Томуу, томуу төст өвчин, Менингококкын халдвар", Хүнс,хөдөө аж ахуйн газраас “Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийн талаарх мэдээлэл, зах зээлд худалдан борлуулах тухай” мэдээллийг тус тус танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг зах зээлд худалдан борлуулах, аймгийн болон улсын хэмжээнд томуугийн А хүрээний вирус хүндрэхээс урьдчилан сэргийлж, А В хүрээний томуугийн вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулахад шаардагдах зардлыг тус тус санхүүжүүлэхээр боллоо.
Мөн аймгийн удирдлагуудын зүгээс дараах үүрэг чиглэлийг өглөө.
-Тандалтын багийн ажилд хяналт тавих, сайн дурын дархлаажуулалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад,
-Сургууль, цэцэрлэгийн Тандалтын багийн ажлыг эрчимжүүлэх, аймгийн нэгдсэн тандалтын багт мэдээллийг шуурхай өгч байх, Эрүүл мэндийн газраас өгч байгаа халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллээр анги удирдсан багш нарыг хангаж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад,
-Цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээг олон нийтэд хүргэх ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад,
-Цэргийн ангиудад томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын даргад,
-Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын аюулгүй байдалд анхаарч, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгч ажиллахыг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын даргад тус тус үүрэг болголоо.
Дорнод аймгийн Онцгой комисс