"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд шинээр байгуулагдсан хоршоодыг чадавхжуулах, санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэг мэдээллээр хангах зорилгоор Хоршоологчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэг, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр нар оролцлоо.
Уулзалтаар хоршооны үйл ажиллагаа явуулахад гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хоршоодод газар ашиглах эрх, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан гаргах шаардлагууд, хоршооны гишүүдийн даатгалын системд хамрагдах боломж, татварын зохицуулалт, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодын танилцуулга, Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо, “Хөгжлийн үндэс” холбооны үйл ажиллагаа зэрэг мэдээллийг өглөө.
Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 134 шинэ хоршоо байгуулагдсанаас 109 хоршооны 385 гишүүн малчин нийт 15.06 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч, үйл ажиллагаагаа явуулж байна.