УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ,М.Ганхүлэг,
аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Булган сумын Чулуут багийн иргэдтэй уулзаж, УИХ-аар хэлэлцэн баталсан хууль, тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан санал хүсэлтийг нь сонслоо.
Иргэд малын индексжүүлсэн даатгал, махны экспорт хориглосон тухай, НӨАТ-ын буцаан олголт, малчны зээлийн хүүгийн асуудал, малын хөлийн татвар, электрон тамхи, бооцоот тоглоомын асуудал, гүний худаг, нэгдсэн халаалт, малын хулгайн гэмт хэрэг илрүүлэлтийг сайжруулах,сургуулийн дотуур байрны барилгын асуудал, эвдрэлтэй байгаа 27 км замыг засах, түүхий эд үнэгүйдээд байгаа асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа.