МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ЗЭЭ ОХИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

1 долоо хоног
МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН ЗЭЭ ОХИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
БНМАУ-ын өрлөг жанжин, улсын хошой баатар, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.
Ойн арга хэмжээний нээлтэд оролцохоор Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Д.Бишрэл нар Дорнод аймагт хүрэлцэн ирээд байна.
Маршалын зээ охидыг аймгийн Засаг дарга Ш.Ёл хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр зээ охин Чойбалсангийн Хулан өвөөгийнхөө мэндэлсэн түүхэн ойд зориулан “HERO” entertainment-тай хамтран “Маршал Хорлоогийн Чойбалсан”-ийн талаарх түүхэн баримтат кино хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байна.