АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

1 долоо хоног
АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж УИХ-ын хууль, тогтоолыг танилцуулахаас гадна хуулийн ажлын хэсгүүдтэй холбоотой санал авч, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Шижир-Эрдэнэ нар оролцож байна.
Манай аймгийн хувьд боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалт, орон сууцжуулалтын хүрээнд улсын төсвийн 776,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн онд санхүүжих 159,4 тэрбум төгрөгийн дүнтэй 18 багц ажил хийгдэх юм.
Мөн шинээр Буйр нуурын усан замын боомт байгуулах судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдэхээс гадна
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажил хэрэгжинэ.