ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

1 сар
ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд манай аймагт ажиллалаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ш.Бямбасүрэн, М.Сарнай, Алсын Хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана, Дорнод аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ч.Ганбат нар оролцлоо.
Энэхүү ажлын хэсэг залуучуудын эрх, оролцоог сайжруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг судлан орон нутагт ажиллаж, амьдарч буй төлөөлөл залуучуудтай уулзаж, дуу хоолойг нь сонслоо.