Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар Гурванзагал сумын , Цагаан хошуу, Сүмийн булаг, Рашаант багт ажиллалаа.
Энэ үеэр тус сумын иргэдтэй уулзаж УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоол шийдвэр, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээлэл хүргэж, тэдний саналыг сонслоо.