Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Чойбалсан хөгжил”ОНӨААТҮГ, Дорнод бүсийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цаг үеийн мэдээлэл танилцууллаа.
Шуурхай хуралдаанаар аймгийн удирдлагууд дараах чиглэлийг өгөв.
- “Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг-ийг хуулийн хугацаанд мэдүүлэх,
-Дорнод аймаг 2025 оныг “Амьдрах орчинг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан зорилтот жилийн хүрээнд ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг нийт агентлаг, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.