ЧУЛУУНХОРООТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

1 долоо хоног
ЧУЛУУНХОРООТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар Чулуунхороот сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн намрын уулзалтын үр дүн, тухайн үед иргэдээс гарч байсан санал хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар танилцуулж, УИХ-ын хууль тогтоол, улс эх орны томоохон шийдвэрүүд, бүсчилсэн хөгжил, боомтын сэргэлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Тус сум нь 1932 онд нээгдсэн олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны автозам болон хоёр талын төмөр замын байнгын ажиллагаатай А зэрэглэлийн, зүүн бүсийн эдийн засгийг тэлэхэд чухал үүрэг бүхий боомттой юм.
Боомтыг түшиглэсэн хилийн чөлөөт бүсийн худалдааны төв байгуулах асуудал олон жил яригдаж байгааг нутгийн иргэд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Мөн өнөөдөр Чулуунхороот суман дахь Хилийн цэргийн дугаар ангийн шинэ барилга байгууламжтай танилцаж, хилчидтэй санал солилцлоо.