УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нар өнөөдөр Матад сумын Мэнэн багт ажиллаж, хилийн цэргийн алба хаагчид болон иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн намрын уулзалтын үр дүн, УИХ-ын хууль тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Тус ажлын хэсэгт аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал хамт ажиллаж байгаа бөгөөд орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж байна.