МАТАД СУМЫН БАГУУДАД АЖИЛЛАЛАА

1 долоо хоног
МАТАД СУМЫН БАГУУДАД АЖИЛЛАЛАА
Эргэх холбоо-9" хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийн сум, багуудад ажиллаж иргэдтэй уулзалт хийж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Матад сумын Түмэнхаан, Баянхангай багийн иргэдтэй уулзаж, УИХ-аас гаргасан хууль тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч байна.
Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн төвийн 28 баг, 5 сумын 21 баг, нийт 49 багийн иргэдтэй уулзаад байгаа юм. .
Багийн иргэд "Шинэ хоршоо" хөдөлгөөний зээл, цахилгааны үнийн хөөрөгдөл, махны экспортыг хориглосон, сүлжээний асуудал, нефтийн болон газрын тосны асуудлын талаар саналуудыг хэлж байлаа.