УНГАР УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭХНИЙ УУЛЗАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1 сар
УНГАР УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ  ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭХНИЙ УУЛЗАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улс Унгар Улстай Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Монгол Улсын Дорнод аймаг нь Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамтай хамтран Унгар Улсын Хөдөө аж ахуй, амьдралын шинжлэх ухааны Их сургуулийн Захирлын зөвлөх Матте Ласлотай цахим уулзалт хийлээ.
Тус сургууль нь ( Hungarian University of Agriculture and life Sciences) Зүүн төв Европтоо Хөдөө аж ахуйн чиглэлийн хамгийн том Их сургууль бөгөөд 110 орчим улсын гадаад оюутнуудыг тэтгэлгээр суралцуулж байна.
Уулзалтаар хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, техник технологийг хөдөө аж ахуйтай уялдуулах, Унгар улс руу хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэнг богино хугацааны сургалтанд хамруулах, өвлийн хүлэмжний талаар туршлага судлах, цаашид талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулах чиглэлээр санал солилцлоо.