Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлого, "Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилт болон 2025 оныг "Эх оронч Монгол-их сэргэлтийн жил" болгон зарласантай холбогдуулан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий , төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нартай уулзаж орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцлоо.