"АМАР МЭНД" САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

1 сар
"АМАР МЭНД" САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан #Орон_нутгийн_үйлдвэрлэлээ_дэмжье уриатайгаар "АМАР МЭНД" сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр хийлээ.
Уг үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сум болон хөдөөгийн 13 сумын 100 гаруй аж ахуй нэгж, үйлдвэр оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаа юм.
Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүн, тавгийн идээ, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өвлийн хүлэмжид ургуулсан шинэ юуцаа, өргөст хэмх, даршилсан ногоо, өндөг, шоколад, Монгол үндэсний дээл хувцас, малгай, гутал, гоёлын эрэгтэй, эмэгтэй бүс, хүүхдийн Монгол дээл хувцас, арц ганга, утлага зэргийг худалдан борлуулж байна.
Мөн аймгийн Татварын газраас НӨАТ-ын талаарх мэдээлэл, арилжааны банкууд хадгаламж, зээлийн мэдээллүүдийг өгч хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэн худалдаа 2025 оны 2 дугаар сарын 20-25-ны өдрийг дуустал“Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын зүүн талын “Ахмадын чөлөөт цагийн төв”-ийн байранд үргэлжлэх юм.
Иргэд та бүхнийг орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авахыг уриалж байна.