АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

1 сар
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
Аймгийн Онцгой комиссын 3 дугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:30 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд цомхотгосон хэлбэрээр 73,9 хувийн ирцтэй хуралдав.
Хуралдаанаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөлөөлөлд автаж буй малчин иргэдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, Эрүүл мэндийн газар “Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдал”, Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс “Цаг агаарын нөхцөл байдал, уур амьсгалын тойм” мэдээллүүдийг танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нэг. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Онцгой комиссын гишүүн Д.Мөнхбаяр-д: Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа нэг бүр нь 300кг жинтэй 553 боодол буюу 165,9тн рулонтой өвснөөс уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөлөөлөлд өртөж буй Хэрлэн сумын 63 малчин өрхөд 68 боодол буюу 20,4тн рулонтой өвсийг үнэ төлбөргүй олгох,
Хоёр. Цагдаагийн газрын дарга, Онцгой комиссын гишүүн, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр-д: Сар шинийн баяртай холбогдуулан баяр амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил гарах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, залилах, малын болон ахуйн хулгайн гэмт хэргүүд гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эрчимжүүлэх,
Гурав.Эрүүл мэндийн газрын дарга, Онцгой комиссын гишүүн Ч.Оюунаа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Онцгой комиссын гишүүн Д.Мөнхбаяр, Сар шинийн баярын үеэр худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах,
Дөрөв.Зүүн бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандах, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга, Онцгой комиссын гишүүн Г.Гарамхишиг нарт,
Ихэнх гол, нуурын мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас бага нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж ажиллах, сар шинийн баяртай холбоотойгоор ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулах, урьдчилан сэргийлэх ажлыг сумдын Онцгой комисстой хамтран зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.