Аймгийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
1. Байгууллагын өмчийн материалын бүрдүүлэлтэд бүх байгууллагын “Өмч хамгааллын зөвлөл” санаачилгатай ажиллаж, хүний нөөцийн тогтвортой ажиллуулахад анхаарах
2. Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан хариуцлагатай жижүүр томилж ажиллуулахыг нийт байгууллагын удирдлагуудад,
3. Ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Онцгой байдлын газарт,
4. Яаралтай дуудлагын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газарт,
5. Архидан согтуурах болон хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгалаа.