ХОНОГТ 1000М КУБ БОХИР УС ЦЭВЭРШҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙГУУЛАМЖ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

1 сар
ХОНОГТ 1000М КУБ БОХИР УС ЦЭВЭРШҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙГУУЛАМЖ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Дорнод аймгийн Хэрлэн суманд шинээр баригдах 10000м3/хоног хүчин чадалтай AO технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ш.Ёл болон холбогдох байгууллагын удирдлагууд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга , төслийн захирал Ц.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзаж, холбогдох байгууллагуудаар бэлтгэл ажлыг хангуулах, төсөлтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг аймаг, орон нутгийн удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх, төсөл хэрэгжих талбай, цахилгаан, шугамын ажлуудыг хийж гүйцэтгэх талаар санал солилцлоо.
Чойбалсан хотын Цэвэрлэх байгууламж 1969 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 4500-5500м3 ус хүлээн авч байна. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн суманд Бохир ус цэвэрлэх, бохир ус хүлээн авах хүчин чадалтай байгууламж барихаар болж, Барилга, хот байгуулалтын яамны зураг төсвийг боловсруулах ажлын хүрээнд Польш улсын “MELIOREX” компани гүйцэтгэгчээр шалгараад байна.
Мөн өнгөрсөн онуудад орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдад хэрэгжүүлж эхлээд буй "Төрийн албан хаагчийн орон сууц" /8 айл/ төслийг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чулуунхороот, Чойбалсан, Халхгол сумын Ялалт багт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.