Билгийн тооллын 17 дугаар жарны "Элдэв эрдэнэт" хэмээх хехегчин модон могой жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн хишиг барилдаан болж байна.
Бөхийн барилдааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Сар шинийн баярыг угтсан үндэсний бөхийн барилдааныг 2020 оноос Халхгол сумын Вангийн цагаан уулын нэрэмжит болгон жил бүр Халхгол сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын Заан Д.Анар тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглож байна.