ДАНРАГ ДАНЖААЛИН ХИЙДИЙН БИТҮҮНИЙ ЁСЛОЛ БОЛЛОО

1 сар
ДАНРАГ ДАНЖААЛИН ХИЙДИЙН БИТҮҮНИЙ ЁСЛОЛ БОЛЛОО
Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн битүүний ёслол боллоо. Уг ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал, Данраг Данжаалин хийдийн хамба лам Лувсанчой болон сүсэгтний холбооны гишүүд, Данраг данжаалан хийдийн лам нар оролцлоо.
Битүүлэх ёслолд Луу жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн лам болон ажилчид, ламхай нараа шагнаж урамшууллаа. Уламжлал ёсоор шагай шүүрэх тэмцээн явагдаж, ууц хөндөх ёслол үйлдлээ.
Монгол Улсад төр, шашны харилцаа эв зохицолтой оршин, төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдлэх уламжлалын дагуу энэхүү ёслолыг зохион байгуулжээ. Төр, шашны харилцаа түүхийн урт хугацаанд Монголын нийгэмд энх амгаланг бэлгэдэн оршиж ирсэн бөгөөд энэ удаагийн битүүлэг ч энэхүү эв зохицлыг дахин илэрхийллээ