ОРНОД АЙМГИЙН ЖИШИГ ТӨСЛҮҮДИЙН НЭГ БОЛОХ " БАГИЙН БАГА СУРГУУЛЬ" ТӨСЛИЙГ СҮХБААТАР АЙМГИЙН БИЧИГТИЙН БООМТЫГ ТҮШИГЛЭЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ

1 сар
ОРНОД АЙМГИЙН ЖИШИГ ТӨСЛҮҮДИЙН НЭГ БОЛОХ " БАГИЙН БАГА СУРГУУЛЬ" ТӨСЛИЙГ СҮХБААТАР АЙМГИЙН БИЧИГТИЙН БООМТЫГ ТҮШИГЛЭЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Энэ сарын 24-ний өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Аймгийн Засаг дарга Ш.Ёл, Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа, Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа, Орон тооны бус зөвлөх С.Отгонтуяа, Аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа нар Дорнод аймгийн багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн энэ үеэр 9 нийгмийн ажилтанд зөөврийн компьютерыг гардуулан өгч, салбартаа манлайлал гаргасан багш нарыг шагнаж, урамшууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр "Дорнод аймаг нь боловсролын салбартаа ихээхэн анхаарч, улсдаа жишиг болохуйц олон төслүүд хэрэгжүүлж байгааг сайшаан, Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багт амжилттай хэрэгжсэн "Багийн бага сургууль" төслийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтыг түшиглэн эхний ээлжид хэрэгжүүлнэ.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт баригдаж буй 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг яаралтай барьж дуусгах, сургууль цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа илэрхийллээ.
Цаашид боловсролын салбарт төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, гэртээ ойр сургууль, цэцэрлэг төслийг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагуудын менежментийг сайжруулах, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах зэрэг бодлогыг баримталж ажиллана." гэв.