Билгийн тооллын XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн босгон дээр “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Гарьдын Очирбаатарын гэр бүлд хүндэтгэл үзүүлж, шагналыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэг нар гардуулан өглөө.
Г.Очирбаатарын гэр бүлийн хувьд 35 жил мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт тогтвортой амжилт гаргаж, оны эхэнд 1171-1692 мал тоолуулж, 3 өрхийг малжуулсан байна.