“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшихийг уриалж байна.
QR кодыг уншуулснаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.