БИД МОД ТАРЬЖ БАЙНА” ХҮҮХДИЙН ДУУНЫ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

3 долоо хоног
БИД МОД ТАРЬЖ БАЙНА” ХҮҮХДИЙН ДУУНЫ УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон даяар зохион байгуулсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд эх орны ирээдүй хүүхэд багачуудыг эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг байгалиа бүтээгч иргэн төлөвшүүлэх, мод тарих үйлсэд уриалах зорилготой “Бид мод тарьж байна” хүүхдийн дууны уралдааны тусгай байранд Отгон эрхлэгчтэй Дорнод аймгийн Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.
Шагналыг өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар гардууллаа.