“АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ, АГЕНТЛАГ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

3 долоо хоног
“АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ, АГЕНТЛАГ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА
Аймгийн Засаг даргын 2021 оны А/447 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх, үнэлж, дүгнэх” журмын хүрээнд тухайн оны үйл ажиллагаагааны үр дүнгээр тэргүүлсэн агентлаг, сумдыг жил бүр шалгаруулан шагнадаг уламжлалтай.
Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар 2024 онд үйл ажиллагааны үнэлгээгээр тэргүүлсэн агентлаг, сумдын шагналыг аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар гардууллаа.
Байгууллагын 2024 оны үйл ажиллагааны үнэлгээгээр “Аймгийн тэргүүний агентлаг”-аар
Б.Алтансүх даргатай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Орон нутгийн өмчийн газар,
С.Бямбарагчаа даргатай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Татварын газар,
Б.Саранчимэг даргатай Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг худалдан авах ажиллагааны газар,
Сумын 2024 оны үйл ажиллагааны үнэлгээгээр “Аймгийн тэргүүний сум”-аар Б.Гантулга Засаг даргатай Дорнод аймгийн Сэргэлэн сум,
Д.Батмагнай Засаг даргатай Дорнод аймгийн Цагаан-Овоо сум,
П.Цэпэлмаа Засаг даргатай Дорнод аймгийн Хөлөнбуйр сум тус тус шалгарлаа.