“Ёслол хүндэтгэлийн төрийн золголт"-д аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн бурхан шашны төв Данригданжаалин хийдийн хамба Лувсан Чой нар болон Дорнод аймгаас төрсөн гавьяатууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, агентлаг хэлтсийн дарга удирдлагууд, хүндэт зочид оролцлоо.
Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар бид төрт ёсоо дээдлэн, ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндчилгээг эрэн, ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотно сэтгэлийн билэгдэл болгож хөөрөг зөрүүлж золгодог уламжлалтай.
Ирж буй 17-р жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ Та бүхэн маань идээ ундаагаар элбэг дэлбэг, эрүүл энх, саруул сайхан, эрч хүчтэй, инээд баяслаар дүүрэн жаргалтай байхыг өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөдөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан сайхан шинэлээрэй
Хатуу өвөл харьж Урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж угтах баяр айсуй
Буурал жил улирч Буянтай жил морилж байна
Өвгөн жил харьж Өлзийт жил золгож байна Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотол түмнээрээ сайхан шинэлээрэй